Хүхрийн угтагч
Үйлчлэх бодис: 750г/кг
Шинж чанар: Цагаан нунтаг
Үйлчлэх механизм: Хоосон хүлэмж, шилэн дарлага, төмс, хүнсний ногооны , зоорь, үрийн агуулахад шавьж, хачиг, бактери, мөөгөнцрийн эсрэг 300г/10м3 орохоор тооцож ариутгалд хэрэглэнэ.
Давуу тал:
- Удаан хугацааны турш хамгаалах үйлчилгээтэй.
- Түргэн үйлчилдэг.
- Ургамалд хуримтлагддагүй, байгаль орчин үзүүлэх нөлөө бага
Хэрэглэх заавар: Температурыг аль болох ижил хэмжээнд байлгах бөгөөд уталтын үед 180С –ээс буулгаж болохгүй.
Хаалга, цонх, агааржуултыг хааж , бүх нүх сүвүүд, шилний завсрыг сйатар бөглөж, битүүмжлэлийг дээд зэргээр бүрдүүлнэ.
Харин утасны дараа 24-36 цаг өнгөрмөгц бүх хаалга, цонх, агааржуулалтын хоолойг нээж, нэвт салхилуулан агааржуулна. Бүрэн агааржуулж дууссан хойно буюу 2-10 хоногийн дараа дотогш орох хориотой.
Утаан бүрэн сарниагүй нөхцөлд дотогш орох хориотой.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгалж хаалттай , эсвэл маш сайн таглаатай саванд байлгана.
Зөвхөн насанд хүрсэн буюу ургамал хамгаалын мэргэжлийн хүн хэрэглэнэ.
Хэрэглэсний дараа тэр өрөөнд удаан байхаас зайлсхийх хэрэгтэй.
Ариутгах байгууламж | Бэлдмэлийн тун | Ариутгах арга |
Хоосон хүлэмж дарлага | 300г/20м3 эзэлхүүнд | Үрслэг шилжүүлж суулгахаас өмнө хоосон байхад нь утна. Утсаны дараа 24-36 цагийн турш битүүмжлэн 10 хоног салхилуулна. |
Хоосон төмс хүнсний ногооны зоорь, үрийн агуулах | 300г/10м3 эзэлхүүнд | Төмс хүнсний ногоо зэрэг хадгалах бүтээгдэхүүн оруулахаас дор хаяж 5 хоног өмнө ариутгана. Утсаны дараа 24-36 цагийн турш битүүмжлэн 2 хоног сайжруулна. |
Хэрэглэж дууссан бол бэлдмэл байсан савыг тусгай газарт хаях хэрэгтэй.
Хүлээх хугацаа : хугацаа байхгүй