Үйлчлэх бодис: Тебуконазол 60г/л
Шинж чанар: Улаан өнгийн шингэн
Үйлчлэх механизм: Харууны төрлийн өвчнийг үр ариутгах үед шууд устгах ба үндэс, үндэсний орчмын илжрэл, навчны халдварлалтыг ургамлын хөгжлийг эхний шатанд барьж байдаг. Хамгаалах үйлчилгээг илүү үр дүнтэй, удаан байлгахыг тулд ургалтын хугацаанд бусад фунгицидийг хэрэглэх буюу агротехникийн болон аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй
Давуу тал: Тебутин фунгицидийг буудай, арвай, овъёос буюу үр тарианы төрлийн таримлын үр ариутгалд хэрэглэнэ.
Хэрэглэх тун:
Таримлын нэр | Өвчний нэр | Бодисын тун л/т | Ажлын шингэн норм |
Буудай |
Үрийн хөгц, хатуу харуу, үндэсний илжрэл, фузариоз, ба гельминтоспориоз, тоост харуу |
0,4-0,5 |
Үрийг тарихын өмнө ариутгана. 1тн үрэнд 10л орохоор тооцно |
Арвай |
Чулуут харуу, үрийн хөгц, фузариоз ба гельминтоспроиз, үндэсний илжрэл, Тоост харуу, хуурамч тоост харуу |
0,4-0,5 |
|
Овъёос | Тоост харуу, улаан хүрэн толболжилт | 0,4-0,5 |
Аюулгүй ажиллагааны заавар:
- Ариутгасан үрийг нийлэг эдээр хийсэн шуудай саванд хийж, амыг нь сайтар битүүмжилэн дээр нь хортой гэж бичнэ.
- Ариутгасан үрийг нийлэг эдээр хийсэн шуудай саванд хийж, амыг нь сайтар битүүмжлэн дээр нь хортой гэж бичнэ.
- Ариутгасан үрийг задгай тээвэрлэх, хүнс тэжээлд хэрэглэхийг хориглоно.
- Үр суулгах материалын ариутгалыг орон сууц, хүнсний агуулах, ундны усны эх гол горхи, малын байрнаас 200мт-ээс багагүй зайд тусгай талбайд гүйцэтгэнэ.
- Ариутгах үйл ажиллагаа явуулах, ариутгасан үртэй ажилах хүмүүс хамгаалах хувцас, амны хаалт, нүдний шил, резинэн бээлийг заавал хэрэглэнэ.
Хадгалалт: 0, -20 0 С-ийн температурт 2 жил хадгална. Нарны шууд гэрлээс тусгаарлагдсан, чийг орохооргүй буюу аюулгүй нөхцөл бүрдүүлсэн байшин, агуулахад хадгална