Кенримүүн нь гуалих, хуурмаг гуалих, саарал хөгц болон антракноз өвчнийг хурдан эмчилдэг, өргөн хүрээг хамарсан органик био-фунгицид юм.
Кенримүүний онцлог нөлөө:
Өндөр үр дүнтэй, өргөн хүрээг хамардаг органик био-фунгицид нь
Гуалих өвчнийг 92-96% устгана.
Хуурмаг гуалих өвчнийг 90-95% устгана.
Саарал хөгц өвчнийг 86-89% устгана.
Мөөгөнцөрийг маш хурдан хугацаанд буюу 24-28 цагийн хооронд устгана.
Тунадас болон бохирдол үүсгэхгүй, хүн ба хүрээлэн буй орчинд хоргүй.
Ургац хураахаас 1 хоногийн өмнө хэрэглэж болно.
Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны гуалих өвчний эсрэг өндөр үйлчлэлтэй бөгөөд урьдчилан, сэргийлэх үйлчилгээтэй
Харагдах төлөв: Шингэн
Контактны үйлчилгээтэй буюу хүрэлцэх үед шууд үйлчилгээ үзүүлнэ.
Хэрэглэх тун: 15-25л усанд 80мл бодисийг найруулж хэрэглэнэ . Кенримүүнийг өвчин үүсгэгч бий болсон хэсэгт жигд цацагдсан эсэхийг нягтлах хэрэгтэй.
Хэрэглэх хугацаа: Урьдчилан сэргийлж эсвэл өвчин үүсч эхэлсэн үед цацна. 7 хоногийн дараа дахин цацна. Цацсанаас хойш 1 хоногийн дараа ургац хурааж болдог. Кенримүүн нь системийн фунгицид биш учир бодисоо тарималд жигд тархсан эсэх нэн ялангуяа өвчлөл тархсан хэсэгт жигд хүрсэн эсэхийг сайтар шалгах шаардлагатай.