Залуу болон нас бие гүйцсэн улаан аалз, хачгийг устгахад зориулсан органик хачиг устгагч
Хлорт болон фосфорт нэгдэл агуулаагүй, тунадас болон бохирдол үүсэхгүй, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, 100% органик акарицид.
Жимс, хүнсний ногоо, гоёл чимэглэлийн ургамалд хөнөөл учруулагч хачгийг 90% хүртэл устгана. Ялангуяа бие гүйцсэн имаго болон залуу авгалдайн эсрэг өндөр үр дүнтэй.
Пласари нь ургамлаас гаргаж авсан нэгдэл учир хачигт бодисын тэсвэрлэлт үүсгэхгүй.
Харагдах байдал: Шингэн
Үйлчлэх мехнизм: Ихэвчлэн хүрэлцэх үйлчилгээгээр хордуулна.
Хэрэглэх заавар : Хачиг, улаан аалзын өсөлтын эхэн үед нь 25-30л усанд 100мл –ыг холиод навчинд цацаж хэрэглэнэ.
Хүлээх хугацаа: 5-7 хоног
Ургац хураах хугацаа: хэрэглэснээс хойш 1 хоног дараа