Глифосат
Үйлчилэх бодис : Глифосат 50%
Зориулалт :
Уринш, төмс, жимс жимсгэний талбайн бүх төрлийн хог ургамлын эсрэг тарилтаас өмнө эсвэл соёолохоос өмнө хэрэглэдэг сонгомол бус буюу нэлэнхүйд нь үйлчилдэг. Фосфор-органик нэгдэлд хамаардаг.
- Бараг 300 гаруй төрлийн хог ургамал, бут, сөөг зэрэг нөлөөлдөг. 96-98% нь үхдэг.
- Системийн үйлчилгээтэй буюу хог ургамлын навч ишээр шингэн 6-7 хоногийн дотор үндэс хүртэл дамжин, хог ургамлыг бүхэлд нь үхүүлдэг.
- Хөрсөн дэх хагас задралын хугацаа нь 18-45 хоног
Хэрэглэх заавар :
Тогтуун салхигүй, +10+25 0С-ийн дулаантай үед хэрэглэнэ. Ажлын уусмал 100-300 л/га зарцуулна.
ТАРИМЛЫН НЭР | БЭЛДМЭЛИЙН ТУН | ХЭРЭГЛЭХ ОНЦЛОГ, ХУГАЦАА, АРГА |
Уринш (нэг наст болон олон наст хог ургамал) | 2-4 л/га | Хог ургамлын ид өсөлтийн үед (10-20см өндөр) ургалтын хугацаанд 1 удаа цацна. |
Уринш (олон наст үет болон хос үрийн талт хог ургамал) | 4-6 л/га | |
Уринш (олон наст үндэсний хэсгээр үрждэг, устгахад төвөгтэй хог ургамал) | 6-8 л/га | |
Төмс, хүнсний ногоо тарих талбайд | 2-4 л/га | Таримал ургамал цухуйхаас 2-5 хоногийн өмнө цацна. Эсвэл намар орой ургац хураасны хойно, дараа жилийн хаврын тариалалтанд зориулж цацна. |
Хүлээх хугацаа : Заалт байхгүй
Аюулгүй ажиллагааны заавар:
- Тухайн бодисыг ашиглахдаа орон сууц, хүнсний агуулах, ундны усны эх гол горхи, малын байрнаас 200мт-ээс багагүй зайд тусгай талбайд гүйцэтгэнэ.
- Тухайн бодистой ажилах хүмүүс хамгаалах хувцас, амны хаалт, нүдний шил, резинэн бээлийг заавал хэрэглэнэ.
- Сав баглаа боодлыг зариултын газар булж эсвэл авсан байгууллагдаа буцааж өгөж устгалд оруулна. Ахуйн зүйлд ашиглахгүй байх. Хүүхэд болон амьтнаас хол байлгах.
Хадгалах хугацаа, нөхцөл : 5 жил, -15 0С-аас +30 0С-ийн нөхцөлд хадгална.
Аюулын зэрэг : 3