Үйлчлэх бодис: Метсульфурон метил 60%
Шинж чанар: Цагаан шаргал өнгийн үрлэн нунтаг
Үйлчлэх механизм: Ургамлын иш навч навчаар дамжин хог ургамлыг үхүүлэх ба ургамлыг үхүүлэх хугацаа удаан явагддаг системийн үйлчилгээтэй гербицид. Эхлээд газрын дээд хэсэг нь хүрэнтэн шарлаж , аажмаар газрын доод хэсэг нь хатаж үхнэ.
Давуу тал: Өвөлжих, зусах буудай, арвай, хөх тариа, овъёос зэрэг таримлын талбайд хэрэглэнэ. Метсульфуроныг пумасуфер, хлорсульфурон зэрэг гербицдтэй хольж үр тарианд хэрэглэхийг зөвлөдөг. Хос үрийн талт нэг ба зарим төрлийн олон наст (арзгар азаргана, хөдөөгийн шаралзгана, цагаан лууль, урвуу гагадай, чөдөр сэдэргэнэ, эгэл гайму, гинжин өрөмтүүл) гэх мэт хог ургамалд үйлчилдэг өндөр үр дүнтэй гербицид юм.
Үйлчлэх механизм: Ургамлын иш навчаар дамжин хог ургамлыг үхүүлэх ба ургамлыг үхүүлэх хугацаа удаан явагддаг системийн үйлчилгээтэй гербицид. Эхлээд газрын дээд хэсэг нь хүрэнтэн шарлаж , аажмаар газрын доод хэсэг нь хатаж үхнэ.
Хэрэглэх заавар
1га талбайд 8-10 гр бодисыг 90-100литр усанд 10-гр ыг 100 л усаар тооцож найруулна.
Аюулгүй ажиллагааны заавар:
-Тухайн бодисыг ашиглахдаа орон сууц, хүнсний агуулах, ундны усны эх гол горхи, малын байрнаас 200мт-ээс багагүй зайд тусгай талбайд гүйцэтгэнэ.
-Тухайн бодистой ажилах хүмүүс хамгаалах хувцас, амны хаалт, нүдний шил, резинэн бээлийг заавал хэрэглэнэ.
-Сав баглаа боодлыг зариултын газар булж эсвэл авсан байгууллагдаа буцааж өгөж устгалд оруулна. Ахуйн зүйлд ашиглахгүй байх. Хүүхэд болон амьтнаас хол байлгах.
Хадгалалт: 0-200 C температурт 2-3 жил хадгална. Нарны шууд гэрлээс тусгаарлагдсан, чийг орохооргүй буюу, аюулгүй нөхцөл бүрдүүлсэн байшин , агуулахад хадгална.
Аюулын зэрэглэл: 3