Азот маш өндөр тунгаар агуулсан UREA хуурай бордоо нь ургамлын өсөлт, хөгжлийн бүхий л үе шатуудад үндсэн 3 хэлбэрээр ургамлыг азотоор хангадаг. Үүнд: амид, аммоний, болон нитрат (хөрсөнд шилжсэний дараа) Энэхүү бордоо нь Монголын тариалалтын бүс нутгуудад түгээмэл тохиолддог рН <6.5-тэй хөрсөнд ашиглахад нэн тохиромжтой. UREA-ийн хөрсөн дэх хувирал нь хөрсний бүтцийг шүлтжүүлэх, цаашлаад хүчиллэгжихээс сэргийлэх үр дүнтэй шийдэл болдог. Азотоор нэн баялаг, ургамлын хувьд хамгийн байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй, өндөр үр дүнтэй бөгөөд хөрс боловсруулахаас эхлээд, тариалалтын олон үе шатуудад олон төрлөөр ашиглагдаж, ургац нэмэгдүүлэх стресс бууруулах зориулалтаар ашиглагддаг шилдэг бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүнийг буудайн азотын бордооны цорын ганц хэлбэр гэж үздэг.
Ач холбогдол:
- Таримлын төрөл, шинж чанар, хөрснөөс үл хамаарч тогтвортой өндөр ургац авна.
- Хүхрийн өндөр агууламж нь ургамалд шаардлагатай Азот, Фосфорын хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж өгнө
- Үр тарианы уургийн хэмжээ, үндэст ургамлын чанарыг эрс нэмэгдүүлнэ.
Хэрэглээ:
- Хэрэглэх хугацаа: Намар, Хавар, Зун
- Хэрэглэх хэлбэр: Бүх төрлийн тарималд тариалалтын үед цацаж хэрэглэнэ
Хөрс: Хүчиллэг хөрсөнд тохиромжтой (pH < 6.5)
Шинж чанар:
- Хуурай бүтэцтэй
- pH 8.0–10.5
Цацах даралтын хүч: MPa min. 5.7
Цацах хошууны хэмжээ: ≥95% Ø2-5 mm
Найрлага: N, Азот 46,2%-иас дээш агуулсан
Ургамлын зориулалт: Улаан буудай, Төмс, хүнсий ногоо, Шар буурцаг, Рапс, Овъёос, Чихрийн манжин, Эрдэнэ шиш, Наранцэцэг, Олон наст өвс