Bo-Fast нь ургамлын цэцэглэлтийг дэмжиж, шим тэжээлээр ханган, ургацыг нэмэгдүүлдэг өндөр үр өгөөжтэй, цэвэр борын өндөр агууламжтай шингэн бордоо юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд Хятад болон бусад улс оронд хүнсний ногоо, тосны рапс зэрэг тариалангийн талбайд туршиж, ургацын хэмжээг 15-25% ба түүнээс ч илүү хувиар нэмэгдүүлдэг болох нь батлагдсан.
Бэлдмэлийн хэлбэр: Бор (B)>160гр/л+био-идэвхижүүлэгч (туслах) агуулсан.
Үйлчлэх механизм: Навчаар дамжуулан тарималд хүргэгдэж ургац болон чанарт нөлөөлдөг.
Bo-Fast – ийн онцлог: Бор нь цэвэр, өндөр тунтай агуулагдана. Цэцэглэх болон үр боловсрох явцыг нэмэгдүүлнэ. Жимслэх явцыг нэмэгдүүлж, гүзээлзгэний хэлбэр, хэмжээг сайжруулна. Тосны рапсын үр тогтолт, ургацыг нэмэгдүүлнэ. Ургамлын өсөлт удааширч эхэлхэд дэмжлэг болдог.
Хэрэглэх давтамж болон заавар: Ургамал ургалтын үед 2-3 удаа навчинд болон дуслын усалгааны системээр нормын дагуу өгнө.
Хэрэглэх тун: Цэцэг дэлбээлэх үе, цэцэглэх үе, цэцэглэсний дараа болон үр боловсрох үед 100-200л усанд 100мл-ыг хольж цацаж хэрэглэнэ. Тохирсон инсектицид, фунгицид, гербицид болон бусад бордоотой хольж хэрэглэж болно.
Хадгалах горим: Хуурай сэрүүн горимд хадгална.
Хадгалах температур: -15 0С +400 С
Хадгалах хугацаа: 3 жил
Анхаарах зүйлс: Сав баглаа боодлыг зариултын газар булж эсвэл авсан байгууллагдаа буцааж өгөж устгалд оруулна. Ахуйн зүйлд ашиглахгүй байх. Хүүхэд болон амьтнаас хол байлгах.