Ca-Power нь хүнсний ногоо, жимс зэрэг таримлын чанарыг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэх зориулалттай, таримлыг шаардлагатай кальцийн агууламжаар хангахад чиглэгдсэн бүтээгдэхүүн юм.
Бэлдмэлийн хэлбэр:
Кальцийн оксид (CaO)≥150гр/л+Био-идэвхижүүлэгч
Үйлчлэх механизм:
Навчаар дамжуулан тарималд хүргэгдэж ургац болон чанарт нөлөөлдөг.
CA-Power ийн онцлог:
Ургамлын Ph тогтворжуулагч. Навчинд цацахад хурдан шингэж, ургамлыг шаардлагатай кальцийн тэжээлээр хангадаг. Жимс, хүнсний ногооны чанарыг сайжруулж, ургацыг нэмэгдүүлнэ, Жимсийг зөв хэлбэрт оруулж, амтыг сайжруулна. Жимс хэлбэр дүрсээ алдаж, хуваагдахаас сэргийлнэ. Лооль, алим, байцаа, лууван болон, хүнсний ногоог өвчлөхөөс урьдчилан сэргийлнэ. Жимс, хүнсний ногоог хадгалах хугацааг уртасгаж, агуулахад чанар муудахаас сэргийлнэ. Ургамлын ган гачиг, хүйтэн зэрэг таагүй цаг агаарыг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ.
Хэрэглэх давтамж болон заавар: Ургамал ургалтын үед 2-3 удаа навчинд болон дуслын усалгааны системээр нормын дагуу өгнө.
Хэрэглэх тун: Таримлын хөгжлийн аль ч үед 80-100л усанд 100мл-ыг хольж хэрэглэнэ.
Хадгалах горим: Хуурай сэрүүн горимд хадгална.
Хадгалах температур: -15 0С +400 С
Хадгалах хугацаа: 3 жил
Анхаарах зүйлс: Сав баглаа боодлыг зариултын газар булж эсвэл авсан байгууллагдаа буцааж өгөж устгалд оруулна. Ахуйн зүйлд ашиглахгүй байх. Хүүхэд болон амьтнаас хол байлгах.