K-Энержи-X6 нь усанд бүрэн уусдаг органик бордоо бөгөөд тусгайлан үр тарианы тарималд (буудай, арвай, хошуу будаа) зориулагдсан мөн төмс, хүнсний ногоо бусад бүх төрлийн тарималд хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн юм. Сэрүүн, хуурай уур амьсгалтай бүс нутгууд болох Хятадын хойд мужуудад өргөн хэрэглэдэг, Казакстан, Турк улсуудад экспортлодог.
K-Энержи-X6 нь Европын холбооны Эко-сертификаттай байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм. K-Энержи-X6 нь хөрс хамгаалахад тусгайлан зориулагдсан, патентлагдсан, өндөр технологиудыг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.
K-энержи-x6 бодисын агууламж:
№ | Бодис | Бодисын томъёо | Шингэн бэлдмэл дэх бодисын агууламж |
1 | Органик нэгдэл | Органик нэгдэл | 15% |
2 | Нийт азот | Нийт азот | 9.5% |
3 | Фосфор | P2O5 | 5% |
4 | Кали | K2O | 11% |
5 | Кальци | Ca | 0.6% |
6 | Магни | Mg | 0.2% |
7 | Зэс | Cu | 0.01% |
8 | Төмөр | Fe | 0.02% |
9 | Манган | Mn | 0.01% |
10 | Цайр | Zn | 0.03% |
11 | Бор | B | 0.3% |
12 | Молибден | Mo | 0.02% |
13 | Ус | H2O | Эзэлхүүн хүртэл 100% |
Бэлдмэлийн хэлбэр:
- Усанд уусдаг органик бодисын агууламж ≥15%: Байгалийн цэвэр эх үүсвэрээс өндөр технологиор гаргаж авсан гумины бордоо бөгөөд фульвон хүчил, далайн замаг, хөрсний ашигтай бактер агуулсан, усанд бүрэн уусч тэжээлээр бүрэн хангадаг, байгаль орчинд ээлтэй, ямар ч аюулгүй бүтээгдэхүүн юм.
- N≥9,5%, P2O5≥5.0%, K2O≥11%: Үр тариа, хүнсний ногоонд тусгайлан зориулж N:P:K хэмжээг хамгийн зохистой харьцаагаар агуулсан органик бордоо.
- 6% + Mg0.2% + Cu0.01%+ Fe0.02% + Zn0.03% + Mo 0,02% + Mn 0,01% + B 0.3% тус тус агуулна.
- Хөрс сайжруулагч бөгөөд хөрсний pH орчинг тэнцвэржүүлэгч.
Үйлчлэх механизм: Хөрсөөр дамжуулан тарималд хүрч ургац болон чанарт нөлөөлдөг.
K-Энержи-X6 ийн онцлог:
Хөрсөнд нөлөөлөх нь:
- Удаан хугацаанд (хөрсөнд 5-6 сар хадгалагдана) хөрсөөр дамжин тарималд ашиглагдах эрчим өндөртэй. N:P:K ион болон хелатжуулах технологиор гаргасан органик бодис, шим тэжээлийн элементүүд Ca+Mg+Cu+Fe+Zn+Mo+Mn+B нь таримлын үндэсний системээр дамжин удаан хугацаанд, түргэн ашиглагдаг.
- Хөрс сайжруулагч нь хөрсний бүтцийг сайжруулж, хөрсний нягтаршил, хатуурлыг бууруулах, хөрсийг бохирдолгүй болгох, хөрс хүчиллэгжихээс хамгаалж хөрсний pH-ийг тэнцвэржүүлнэ;
- Ашигтай бичил биетэн агуулсан тул хөрсний орчныг сайжруулж, хөрс болон ургамлын үндсийг дэмжинэ;
- Өндөр чанартай, арвин ургац авахад зориулагдсан;
Хэрэглэх давтамж болон заавар
Үр тарианы тарималд: Зөвхөн ганц удаагийн хэрэглээ хангалттай.
Төмс, хүнсний ногоо: Тарилтын өмнө эсвэл тарилтын үед нэг удаа хэрэглэнэ
Ажлын уусмал бэлтгэх: Шүршигч саванд хэрэглэх бордооны хэмжээнээс хамаарч эзэлхүүний тал хүртэл ус хийнэ. Бордоог нэг цэнэглэлтэнд орох хэмжээг тооцон савтай ус руу хийнэ. Уусмалтай сав руу шаардлагатай хэмжээнд хүртэл ус нэмнэ.
Хэрэглэх тун:1га талбайд 500-1000л усанд 50-150л K-Энержи-X6 органик бордоог хольж хөрсний гадаргууд шууд цацах, эсвэл урсгал болон дуслын усалгаагаар хөрс рүү хийж өгнө.
. Давуу тал:
- Өөр төрлийн хөрсний бордоо дахин хэрэглэх шаардлагагүй.
- Удаан хадгалах боломжтой, хэрэв бага зэрэг тунадасжвал энэ нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлөхгүй.
- Аюул багатай, шатамхай бус бордоо юм.
- Хэрэглэхэд хялбар
Анхааруулга:
- Бордоотой ажиллах хүмүүс хөдөлмөр хамгааллын хувцас өмсөж ажиллах, шил зүүх
- Бордоотой ажилласны дараа гараа усаар угаах хэрэгтэй
- Үртэй хольж болохгүй.
Хадгалах горим : Нарны шууд тусгалаас хол байлгана.
Хадгалах температур: -100С – +250С –т хадгална.
Хадгалах хугацаа: 2 жил
Устгал хийх: Ердийн хог хаягдлыг устгах журмын дагуу устгана.
Аюулын зэрэг: 4