BR481 нь АНУ, Европын Холбооны улсууд, Хятад улсын чанарын болон үйлдвэрлэлийн патент эзэмшдэг, дэлхийн 30 гаруй оронд хэрэглэгдэж байгаа эко сертификаттай байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн юм.
Бэлдмэлийн хэлбэр:
Бэлдмэлийн гол идэвхит бодис нь 14-гидроксилжсан Брассиностероид (байгалийн Брассинолид) юм.
Брассиностероид нь цэцгийн тоос, тоосны уутанцар, навч, иш, үндэс, цэцэг, үр болон залуу ногооны эд эсэд ихээр агуулагддаг ургамлын өсөлтийг дэмждэг органик гормон юм. Ялангуяа рапсын цэцгийн тоосонд ихээр агуулагддаг.
Онцлог:
Улаан буудай, хөх тариа, овьёос, эрдэнэ шиш, будаа, хөвөн, наранцэцэг, хүнсний ногоо жимс зэрэг бүх төрлийн тарималд хэрэглэнэ.
– Ургамлын өсөлтийг дэмжиж, ургацын хэмжээг 15-35% ихэсгэнэ.
– Үр боловсруулалт, үрийн соёололт болон үрийн чанарыг нэмэгдүүлнэ.
– Буудайн ишлэлтийг нэмэгдүүлнэ, үрийн цутгалт болон жинг нэмэгдүүлнэ.
– Жимсний амтыг сайжруулж, жимсний өнгө, хэлбэр дүрсийг сайжруулна.
– Цэцгийн бундууны гаралтыг дэмжинэ, цэцгийг хамгаалж жимс суултыг дэмжин жимсийг томруулна.
– Таримлын хүйтэн болон ганд тэсвэрлэлтийг нэмэгдүүлнэ.
– Таримлын өвчин, хортонд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ.
– Пестицидээс үүсэх химийн бодисын сөрөг нөлөөг багасгана.
Хэрэглэх давтамж болон заавар
- Үрийн соёолтыг нэмэгдүүлхийн тулд тарилтын өмнө бүх төрлийн үрэнд хэргэлж өгнө.
- Мөн ургамал ургалтын үед бусад төрлийн навчны бордоотой хамт 2-3 удаа навчинд болон дуслын усалгааны системээр нормын дагуу өгнө.
Хэрэглэх тун :
Үрэнд хэрэглэхдээ үр ариутгалын Тебуконазол 60г/л, Флудиоксонил 25г/л гэх мэт бодис нартай хамт хэрэглэснээр илүү үр дүнтэй байна.
Таримлын нэр | Үр | Ус | BR-481 |
Улаан буудай | 1 тонн | 12.5 литр | 400мл |
Рапс | 120 кг | 1 литр | 50мл |
Төмс | 1 тонн | 10 литр | 400мл |
Хүнсний ногоо үр | 15 кг | 200мл | 10мл |
Навчинд хэрэглэхдээ 100л усанд 100гр найруулж 1га талбайд хэрэглэж өгнө. Тохирох инсектицид, фунгицид, гербицид болон бусад бордоотой хольж хэрэглэж болно.
Хадгалах горим: Хуурай сэрүүн горимд хадгална.
Хадгалах температур: -15 0С +400 С
Хадгалах хугацаа: 3 жил
Анхаарах зүйлс: Сав баглаа боодлыг зариултын газар булж эсвэл авсан байгууллагдаа буцааж өгөж устгалд оруулна. Ахуйн зүйлд ашиглахгүй байх. Хүүхэд болон амьтнаас хол байлгах.