
10-15 см өндөр иштэй, өвөлжигч нэг наст хог ургамал. Үндэс орчмын навчис нь гонзгойвтор, зузаан, бариултай , ишний навч гонзгой илдэрхүү самархуй суурьтай. Суумал 2-7 см урт 0,5-3 см өргөн, зөөлөн ногоон өнгөтэй бүх навчис нь шүдлэгтэй. Цагаан цэцэгтэй. Үр нь хөвөөгөөрөө зууван дугуй, эмтэрхий хэлбэр нь хатгай боловч нэг хажуу нь ялимгүй бөмбөгөр, нөгөө тал нь хотгордуу. Үр нь битүү иржгэр гадаргатай, хүрэн хар хүрэн өнгөтэй. Үрийн урт нь 1.8-2.0 мм өргөн 1.2-1.4 мм, зузаан 0.7-0.8 мм. Үр хөврөл нь гогцоо байрлалтай. Үрийн тал нь богино гонзгой, 5-7 мм урт, 3-5мм орчим өргөн дугуйрсан, хааяа оньтсон оройтой. 5-7-р сард цэцэглэдэг, зөвхөн үрээр үржинэ. 1000 үрийн жин 1.0-1.1 гр ургамал 1000-2000 ширхэг үр өгдөг.
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд