
Үндэсний хэсгээр болон үрээрээ үрждэг, 40-100 см өндөр ургадаг олон наст хог ургамал. Навчис 8-20 см урт, 1.5-8.0 см өргөн, гонзгой юмуу шугамархуу илтэстэй, бүтэн юмуу оньстон салбантай, шүдлэг захтай, зүрхэн суурьтай, ишээ зууж байрласан. Сагсандаа шар өнгийн 100-200 цэцэгтэй, бамбайрхуу юмуу шүхэрэрхүү бамбай баг цэцэгтэй. Үр нь гонзгой хавчгардуу матигар, оройдоо ирмэглэн дугуйрсан захтай, голд нь баганын суурьтай. Цоморлигийн хялгасанцар зөөлөн, цагаан суурьтай. Цоморлогийн хялгасанцар зөөлөн, цагаан, сууриараа цагиргалан нийлж ургадаг. Үрийн урт 2,6-3,0 мм, өргөн 0,8-1,0 мм зузаан 0,3-0,6 мм. 7-9-р сард цэцэглэдэг, 8-9-р сард үр нь боловсроно. Үрээр үржихээсээ үндэсний хэсгээрээ илүү үрждэг. 1 ургамал 5.0-30,0 мян орчим үр өгнө. 1000 үрийн жин 0,4-0,5 гр.
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд