
Үндэслэг иштэй 30-60 см өндөр ургадаг олон наст хог ургамал. Навчис нь 3-10 мм өргөн, хавтгай шугаман зэгэл ногоон, хөх ногоон өнгөтэй, Түрүү нь нарийхан 7-15 см урт, түрүүхэйнүүд нь жигдхэн, цувраа байрлалтай, түрүүхэйн хальс 3-7 тод судалтай. Түрүүхэйндээ олон цэцэгтэй. Үр нь бор шаргал өнгөтэй. Хайрстайгаа бол 8.0-10 мм урт 1.25-1.75 мм өргөн ба зузаантай, дангаараа 4.0 мм урт, 1.25мм өргөн 6-7-р сард цэцэглэдэг. Үрээрээ үржихээсээ үндэслэг ишээр үржих нь илүү чадвартай 8-9 сард үр нь боловсорно. Нэг ургамал 75-100 орчим үр өгнө. Үндэслэг ишээрээ холбогдсон 1 бүл ургамал 10.0 мян орчим үр өгнө. 1000 үрийн жин хайрстайгаа 3.0-4.0 гр
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд