
45-150 см өндөр шулуун, гурвинлаг иштэй, хоёр гэрт эртийн зусах, нэг наст хог ургамал. Навчны салбан жигд, шүдлэг захтай, шөвгөр оройтой, илтсийн дээд тал нь тод ногоон, доод тал нь цайвар ногоон үслэгтэй. Эр цэцгүүд нь нэгдэн залаа баг цэцэг үүсгэж ишний оройд орших ба дохиур нь унжмал, эр цэцэг нь дээд навчны сугаар хавчгардуу түрүү баг цэцэг үүсгэдэг. Цэцгийн шадар эрхтэн жижиг, үрлэх үеэр түргэн өсч үрээ бүрхэж авдаг. Үр нь самранцар хэлбэртэй 6-7-р сард цэцэглэдэг. Зөвхөн үрээр үрждэг. Үр нь 3,1-3,5 мм урт 2.2-2.4 мм өргөн 1.6-1.9мм зузаан, толботсон гантиган ширхэгтэй, дээд хэсэгтээ үрийн шилбэний үетэй. Боловсорч гүйцмэгц салж унадаг. 1000 үрийн жин 8.0 гр
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд