
Үндэслэг иштэй 15-160 см өндөр, ихэвчлэн нүцгэн, горвилог иштэй, олон наст ургамал. Үндэс орчмын навчис нь урт бариултай 5-20 см урт 1,5-8 см өргөн илтэс нь зууван юмуу гонзгой зуувгар, шовгор оройтой бүтэн эсвэл жигд биш онин шүдлэг захтай. Навчис нь дээшлэх тусам жижгэрч, суумал бүтэн захтай болдог. Навчны доод тал нь шүүслэг бэржрүүтэй. Үрийн сагс нь хонхорхуу, 1-1,5 см өргөн ягаавтар цэцэгтэй. Үр нь дээшээ өргөсөн бортгорхуу, тод гүвэнтэй, энд тэндээ хонгор гадаргатай, зарим нь 4 талтай, эсвэл өгөршсөн яс шиг халтартсан хөгцийн ногоон өнгөтэй ч тохиолдол. Үрийн урт 3.6-4.0 мм, өргөн 1.1-1.3 мм зузаан нь 1.0-1.2 мм 7-9-р сард цэцэглэж, 8-р сараас үр нь болосордог. Үр болон үндэслэг ишээр үрждэг. 1000 үрийн жин 0.29 гр.
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд