
Үндэсний хэсгээр болон үрээр үрждэг олон наст ургамал.Иш нь бүдүүн, ховилтсон, үсэрхэг болсоор сагсныхаа угт хүрээд эсгийрхэг цагаан үсэнцэртэй болдог. 50-120 см өндөр ургадаг. Навчис нь нүцгэн дээд доод тал арай зэгэлдүү нүцгэн, захаараа зууван, 25-35 см урт, 7-8 см өргөн, сууриадаа аажмаар нарийн бариултай нийлнэ. Ишний навчис 15см урт, суумал. Навч нь хайрслаг, ирмэг болон иш нь нилэнхүйдээ өргөстэй. Цэцэг нь улаан ягаан. Үндэсний систем нь 9 м орчим гүнд тархдаг. Үндэсний ихэнхи хэсэг нь хөрсний 20-60см -ийн гүнд байрладаг. Үрэнцэр нь 3-5 мм урт бор өнгөтэй, нарийнхан. Чийглэг хөрсөнд 0,5-1 см -ийн, гүнээс үр нь соёолж эхэлдэг. Үр нь хөрсөнд 3-4 жил соёолох чадвараа хадгалдаг. 1-1,5 м гүнд байгаа үндэс нь дээшээ салаа үүсгэн хөрсөн дээр ил гарч бие даасан ургамал болж хувирдаг. 7 дугаар сарын сүүлчээс жигд бундуулж , 8 дугаар сарын сүүлчээр цэцэглэж, 9-р сарын дундуур үр гь боловсордог. 1000 үрийн жин нь 1.5 гр 1 ургамал дунджаар 4.0-36.0 мян, ширхэг үр өгдөг.
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд
Санал болгож буй бүтээгдэхүүнүүд