Бидний тухай
Агро-Альфа ХХК нь 2006 оноос хөдөө аж ахуйн салбарт усалгаатай газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр өргөжин тэлж хөдөө аж ахуйн машин механизм, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, усалгааны систем, ургамал хамгааллын бодис, малын тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн худалдаа, байгаль орчны нөхөн сэргээлт, хот тохижилт, хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, амжилттай ажиллаж байна.
Тус компани нь 30 гаруй ажиллагсадтай, орчин үеийн техник технологоор бүрэн
тоноглогдсон фермийн аж ахуй, иж бүрэн усжуулалтын системийг ашиглан шилдэг
сортын хүнсний ногоо тариалан зах зээлд нийлүүлж байна.